“АГАЙ ШАВДАЛ ХАТАН, АРАГ УЛААН ХОНГОР” НОМ ХУДАЛДААНД ГАРЛАА

2016.04.22 Баасан №046 /2077/

Эх үрсэд зориулсан цоо шинэ сонирхолтой номын нээлт өчигдөр боллоо. “Агай шавдал хатан, Араг улаан хонгор” уг номыг “Ногоон сэтгүүлч” төрийн бус байгууллага, “Мухаха” уран бүтээлийн нэгдлээс эрхлэн гаргажээ. Тэд монгол тууль, нүүдэлчин ард түмний эх, үрстэй холбоотой уламжлал, өв соёлыг таниулах зорилго өвөрлөсөн нь ийнхүү бүтээл болж мэндэлсэн нь энэ. Энэхүү ном нь маш сонирхолтой агуулгатай төдийгүй онцгой шйидлийг өөртөө багтаажээ. Тухайлбал, дотроо хоёр сая төгрөгийн хөнгөлөлтийн купонуудтой юм байна. Уг номыг худалдан авснаар “Жангар”-ын баатруудын шинэ адал явдалтай танилцахын зэрэгцээ хүүхдийн дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрх давхар хүртэх аж. Монголчуудын хүүхэдтэй холбоотой уламжлалт зан заншил, ёс дом зэргийг ч багтаасан байна. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.