Дархлаа дэмжих эм, бэлдмэлийг ХӨСҮТ-д олгоно

2016.04.20 Лхагва №045 /2076/

Б.Бадамаа

Улаанбурхан өвчний эмчилгээнд дархлаа дэмжих эм, тариа хамгийн чухал шаардлагатай байдаг. Гэвч энэ төрлийн эм, бэлдмэл нь хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад байхгүй, гадуур үнэтэй зарагддаг учраас эцэг, эхчүүд тэр бүр авч чадахгүй байгаа билээ. Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ улаанбурханы эмчилгээнд хэрэглэдэг дархлаа дэмжих 453.9 сая төгрөгийн эм, бэлдмэлийг ХӨСҮТ-д олгохоор болсон талаар мэдээллээ. Үүнд албумин, вантаксин, ванкомицин, будисол, нобивент плюс, иммуноглобулин, Ж, виферон лаа багтаж байгаа юм. Шаардлагатай санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын эрсдлийн сангаас гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд 453.9 сая төгрөгийн эм бэлдмэл нь гурван сарын хэрэглээнд хүрэх ажээ. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Ерөнхий сайдын гаргасан 0-1 нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох санаачилгыг эцэслэн шийдвэл дэмжиж ажиллана хэмээн ХАХНХ-ын С.Эрдэнэ мэдэгдлээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.