М.Уранцэцэг, Д.Сумъяа нар дэлхийн чансааг тэргүүлж байна

2016.04.20 Лхагва №045 /2076/

Олон улсын жүдо бөхийн холбооноос бөхчүүдийнхээ дэлхийн чансааг хоёр хоногийн өмнө шинэчиллээ. Тус чансааны эхний 10-т манайхаас таван бөх багтжээ. Тухайлбал, дэлхийн чансааг Монголын хоёр гэзэгтэй жүдоч тэргүүлж байгаа бол саяхан болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Д.Алтансүхийн чансаа дөрвөөр ахиж, дэд байрт бичигдэв. Бусад бөхчүүдийн хувьд, эрэгтэйчүүдийн 60 кг-д Ц.Цогтбаатар 25 (өмнө нь 32-т байв), 66 кг-д Д.Төмөрхүлэг дэд байрт (2), Д.Алтансүх зургаа (6), 73 кг-д Г.Одбаяр 11 (11), 81 кг-д Н.Дагвасүрэн 13 (30), О.Ууганбаатар 16 (17), 90 кг-д Л.Отгонбаатар найм (8), -100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 13 (16), +100 кг-д Б.Тэмүүлэн 23 (23) нарын чансаа гарсан юм. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг нэг (1), 52 кг-д А.Цолмон 16 (15), гавьяат тамирчин М.Бундмаа 17 (15), 57 кг-д Д.Сумъяа нэг (1), 63 кг-д Ц.Цэрэннадмид 12 (12), Б.Мөнгөнчимэг 44 (50), 70 кг-д Ц.Наранжаргал 16 (15), 78 кг-д П.Лхамдэгд 31 (34), +78 О.Жавзмаа 37 (42) нар дэлхийн чансаанд багтлаа. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.