Сэтгэл судлалын анхны бие даасан сэтгүүл хэвлэгджээ

2016.04.20 Лхагва №045 /2076/

Г.Баярцогт

МУБИС-ийн 65 жилийн ойд зориулсан “Сэтгэл судлал-онол арга зүй” сэтгүүл хэвлэгдэн гарч нээлтээ хийлээ. Энэхүү сэтгүүлийг МУБИС-ийн Сэтгэл судлалын тэнхим болон түүний дэргэдэх Тархи судлалын төв хамтран гаргаж байгаа ажээ. Уг сэтгүүл нь сэтгэл судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийж байгаа сэтгэл судлаач, сэтгэл зүйч, сэтгэл судлалын багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэд мэдлэг туршлагаа  солилцох, иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах зорилготой юм байна. Сэтгэл судлалын чиглэлээр Монголд анх гарч байгаа энэхүү сэтгүүлийн нээлтэд МУБИС-ийн захирал доктор, профессор Д.Мөнхжаргал, Багшийн сургуулийн захирал Д.Мандах, МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч Б.Хишигням, Удирдлагын академийн багш доктор, профессор Ч.Санжмятав нар оролцжээ. “Сэтгэл судлал-онол арга зүй” сэтгүүл улирал тутамд хэвлэгдэх бөгөөд 6500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.