Голланд улс Украиныг дэмжих боломжтой

2016.04.15 Баасан №043 /2074/

Х.БАТСАЙХАН

Украин улс Европын холбоонд нэгдэхээр болж, евроинтеграцийг эхлүүлэх гэрээг 2014 онд байгуулсан билээ. Гэвч энэ баримт бичгийг холбооны гишүүн орнуудаас Голланд ганцаараа батламжлахаас татгалзсан юм. Энэ сарын 6-ны өдөр Голланд улс уг асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулсан бөгөөд "Украиныг Европын холбоонд элсүүлэх нь зөв үү" гэдэг дээр иргэдийн 61,1 хувь нь татгалзаж, 38 хувь нь зөвшөөрсөн хариулт өгчээ. Голландын хууль ёсоор санал хураалтын ирц 30 хувиас дээш гарвал хүчин төгөлдөр гэж тооцдог. Засгийн газар нь ард түмнийхээ саналын дүнг заавал биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Европын холбоо, Украины хооронд байгуулагдсан гэрээнд өөрчлөлт оруулах саналтай байгаагаа Ерөнхий сайд М.Рютте өчигдөр албан ёсоор зарлалаа. Түүний хэлснээр, хэрвээ энэ зундаа багтаад гэрээнд нэмэлт зүйл заалтуудыг оруулж чадвал Голланд улсын байр суурь өөрчлөгдөх боломжтой юм байна. Чадахгүй бол Украин улсыг холбоонд нэгтгэх асуудлыг эсэргүүцсэн байр сууриндаа хэвээр үлдэх ажээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.