Улаанбаатараас Ховд руу 174 мянган төгрөгөөр ниснэ

2016.04.15 Баасан №043 /2074/

М.Алтанцэцэг

Маргаашаас эхлэн МИАТ компани Ховд, Увс, Өлгийн чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ. Улаанбаатараас Ховдын чиглэлд “Бойнг-737” агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэх бол Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төв рүү “Аэро монголиа” компани “Фокер-50” онгоцоор нислэг үйлдэх юм. Үнийн хувьд Улаанбаатар-Ховдын чиглэлд нэг талдаа 174 мянган төгрөг байх нь. Өмнө нь Ховд руу нэг хүн 240 мянган төгрөгөөр нисч, арван кг ачаа үнэгүй авч явах эрхтэй байсан. Цаашдаа 30 кг ачаа үнэгүй тээвэрлэдэг болж байгаа юм байна. Харин Улаангом руу 179500, Өлгий рүү 199500 төгрөгийн үнэтэй тийзээр зорчигч тээвэрлэнэ. Цаашдаа долоо хоногийн мягмар, пүрэв, бямба гариг бүрт нислэг үйлдэх юм байна.  


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.