Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хяналтын камераар илрүүлнэ

2016.04.15 Баасан №043 /2074/

Албан татвар болон төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг гудамжинд суурилуулсан  теле камерын тусламжтайгаар илрүүлэх  ажлыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсээс зохион байгуулж эхэллээ. Татвар төлж дуусах хугацаа ойртож байгаа учраас ийнхүү арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө төлөлгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа  эсэхэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлжээ. Шалгалтын дагуу  зөрчлийг илрүүлж, хуульд заасан арга хэмжээ тооцохыг ч холбогдох газраас анхааруулав. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.