JLO: Гэрлэлт маань алдаа байсан

2016.04.15 Баасан №043 /2074/

Дуучин, жүжигчин Женнифэр Лопез саяхан “W” сэтгүүлд хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгчээ. Тэрээр хуучин нөхөр Марк Энтонигийн тухай ярихдаа “Гэрлэлт бүтэлгүйтэхэд сэтгэл санааны хувьд үнэхээр хэцүү байсан. Марк хүүхдүүдийн маань эцэг учраас би амьдралаа аврахыг маш их хичээсэн ч болоогүй. Харин дараа нь түүнтэй гэрлэсэн нь тийм ч зөв алхам биш байжээ гэдгийг ойлгосон” гэжээ. "Америкийн шүтээн" шоуны шүүгч тэрээр одоо үерхэж буй найз залуу Каспер Смарттайгаа гэрлэх бодолтой байгаа бөгөөд хэн нэгэнтэй хөгширтлөө хамт байхыг мөрөөддөг хэмээн ярилцлагадаа дурдсан байна. Женнифэр Лопезийн уран бүтээл гялалзсан амжилттай байсан ч хувийн амьдрал нь дардан байгаагүй юм. Тэрээр өмнө нь дөрвөн удаа гэрлэх ёслолоо нижгэр хийсэн ч салалтаар дуусч байв.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.