Хогийг автоматаар ачдаг болов

2016.04.08 Баасан №040 /2071/

Хог тээврийн 118 автомашинд автомат ачих төхөөрөмж суурилуулжээ. Уг ачих төхөөрөмжид зориулсан 450 литрийн багтаамжтай 1650 ширхэг  хогийн савыг орон сууц, гэр хорооллын дундах гудамж талбайд байршуулж эхэлсэн байна. Одоогоор ерөнхий боловсролын 119 сургууль, 176 цэцэрлэг, нийслэл, дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын гадна талбайд дээрх хогийн савыг  байршуулжээ. Хог хаягдлыг ийнхүү зориулалтын төхөөрөмжөөр ачдаг болсноор ил задгай хог хаягдал багасч, ачилтын хугацааг хэмнэх давуу талтай. Цаашид  аж ахуйн нэгж, байгууллага бүрийг дээрх зориулалтын хогийн савтай болох шаардлага тавих юм байна.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.