Булган сүүлтэй борцовк

2016.04.08 Баасан №040 /2071/

Зураг дээрх борцовк бол гавьяат тамирчин О.Пүрэвбаатарынх. Тэрээр одоогоос 14 жилийн өмнө болсон чөлөөт бөхийн ДАШТ-д өмсч оролцоод мөнгөн медаль хүртэж байлаа. Тэрээр дараа жил нь үүнийгээ “Ирээдүйд цахиур хагалах бөх хэмээн” ОУХМ Б.Батзоригт бэлэглэсэн юм. Б.Батзориг ч удалгүй Азийн аваргад үзүүрлэсэн. Баагий мастер энэхүү булган сүүлтэй борцовкоо 2005 онд О.Пүрэвбаатар гавьяатын унаган шавь Б.Номинд “Монголд ганцхан байгаа эд шүү. Багшийнхаа амжилтад хүрээрэй” гээд бэлэглэжээ. Б.Номин бэлэг авсан өдрөөсөө арван жилийн дараа буюу 2015 онд Лас Вегас хотод болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн билээ.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.