Ч.Батзориг зааны хүү Нацү башёд барилдана

2016.04.08 Баасан №040 /2071/

Монгол Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу гурван жилийн өмнө мэргэжлийн сүмод хүч үзэхээр арлын орныг зорьсон. Тэгвэл удамт бөх маань гурав хоногийн өмнө ирэх сарын нацү башёгоос эхлэн Асахирюү нэрээр барилдах эрхээ авлаа. Түүний багш цагтаа мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлж үзсэн, сэкивакэ хүртэл цолтой барилдаж байсан Котоношики юм. Тэрээр Асахирюү дэвжээнээс ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж, Асасэкирюү Б.Дашням нарыг залган гарч буй Монголын гурав дахь сүмоч болов.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.