Монгол цэргийн өдөрт зориулсан хөгжимтэй парад болно

2016.03.14 Даваа №029 (2060)

Г.САНЧИР

Орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Монгол цэргийн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр БХЯ, ЗХЖШ-ынхан бэлтгэл ажилдаа оржээ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн баасан гаригт “Эх орны цэрэг” яруу найргийн наадам болжээ. Жил бүр Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулдаг уг наадмын энэ жилийн тэргүүн байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү хүртжээ.  
Тэгвэл Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд энэ сарын 17 буюу пүрэв гаригт хүчний байгууллагуудын нэгдсэн парад болох юм байна. Энэ өдөр ЗХЖШ-ын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжим, зэвсэгт хүчний ангиудын найрал хөгжим, БХИС-ийн ЦХС-ийн найрал хөгжим болон "Тэмүүжин-Өрлөг" сургуулийн сурагчид, ХХЕГ, ОБЕГ-ын нэгдсэн найрал хөгжим нийслэлийн таван цэгээс парад алхсаар жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглах юм. Төр, засгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ажээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.