"Монголын нууц товчоо"-г эсгийгээр урлаж байна

2016.03.14 Даваа №029 (2060)

Б.БАДАМ

Монголын түүх, соёлын онцгой өв бол "Монголын нууц товчоо" билээ. Өвөг дээдсийн түүхийг өнөө цагт өвлүүлэн ирсэн уг гайхалтай бүтээлийг Хэнтий аймгийн залуус эсгий дээр зээг оёдлоор урлаж байгаа ажээ. Тэд уг бүтээлээ Гиннесийн номонд бичүүлэх зорилгоор 100 метр эсгий дээр "Монголын нууц товчоо"-нд өгүүлдэг үйл явдлыг буулгаж байгаа бөгөөд одоогоор 20 метр болсон байна. Хэнтий аймгийн оёдолчин залуус энэхүү бүтээлдээ Чингис хааны ахуй амьдрал, тухайн үеийн аж амьдралын тухай харуулахыг зорьсон гэнэ. Мөн монгол зураг, үндэснийхээ хээ угалзыг хослуулан оруулж, эртний нэн чухал дурсгал болох буган чулуу, хадны сүг зураг зэргийг ч урлаж байгаа юм байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.