Яруу найрагч Л.Батцэнгэл хос номын баяраа хийнэ

2016.03.11 Баасан №028 (2059)

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэл сэтгүүл зүйн "Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд", яруу найргийн "Ариун тэнгэрийн эрхшээл" номоо хэвлэн уншигчдын гар дээр тавьжээ. Энэхүү хос номын нээлт, номын хурим маргааш 13.00 цагт “Интерном” номын их дэлгүүрт болох гэж байна. “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд” ном нь зохиогчийн хорь гаруй жилийн хөдөлмөрийн үрээр бүтсэн бөгөөд ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, П.Пүрэвсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж, яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, В.Батбаяр, төрийн шагналт зохиолч Ц.Доржготов, З.Дорж, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Нямаа, Д.Цэдэв, Ү.Хүрэлбаатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Цоодол, Лев Толстойн жич хүү В.И.Толстой, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарын ярилцлага, хөрөг тэмдэглэл багтжээ.  Харин “Ариун тэнгэрийн эрхшээл” ном нь яруу найрагч Л.Батцэнгэлийн “Бүсгүй цэнхэр салхи”, “Сэтгэл минь, тэнгэрийн уяхан шат”, “Зүрх сэтгэлээ нэгжнэм”, “Өр зүрхний хавар”, “Миний элсэн цаг” зэрэг түүврийн шүлэг, найраглалууд багтсан яруу найргийн томоохон хэмжээний эмхэтгэл юм байна. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.