Хамгийн их борлуулалттай ном

2016.02.19 Баасан №019 (2050)

Баримтат зохиолууд
Уншигчид өнгөрсөн долоо хоногт Дейл Карнегийн хувь хүний хөгжил, өөртөө итгэн хүч чадлаа нээхийн тухай өгүүлсэн номуудыг ихэвчлэн сонгожээ. Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их борлуулалттай арван номын гурав нь Дейл Карнегийн ном байгаагаас үүнийг харж болно. Мөн “Оксфорд-Монсудар” өврийн толь бичиг, Эрих Фроммын “Хайрлах урлаг” ном хамгийн их борлуулалттай ном хэвээр байгаа юм. Харин “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ” номонд ихэмсэг парисчуудын хувцаслалт, биеэ авч явах соёл, бүсгүйчүүдийн нууцлаг, сэтгэл татам байдлын тухай сонирхолтойгоор өгүүлсэн нь уншигчдын хувьд номоор дамжуулан Парисын соёлтой танилцах, тэднээс суралцах боломжийг олгожээ.

1.Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко” Баттулга”
Сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх УИХ-ын гишүүн Х.Баттулгын тухай намтарчилсан хөрөг бичсэн нь өнгөрсөн долоо хоногийн хамгийн их борлуулалттай баримтат зохиолоор шалгарчээ. Тэд Дүрслэх урлагийн дээд сургуульд хамт сурч байх үеэсээ өдийг хүртэл 17 жил нөхөрлөжээ. Номын зохиолч номынхоо тухай “...Хүндлэн бишрэгчид, дайсагнан шүүмжлэгчид олонтой, үргэлж л сэтгүүлчдийн анхаарлын төвд явдаг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямагт маргаан өрнүүлэх болсон энэ хүн яг яах гээд, юунд зорьж тэмцээд яваа нөхөр юм бэ. Энэ бүхний хариултыг түүнтэй өрнүүлсэн яриан дээрээ тулгуурлан, бодит үйл явдлаас сэдэвлэн, өөрийн гэрчилж чадах тохиолдлуудаар баяжуулан, бас зарим эргэлзээ төрүүлсэн зүйлсээ өөр гэрчилж чадах хүнээс тодруулж, уран сайхны нийтлэлийн хэлбэрээр уншигч тантай хамтдаа хайхыг зорьсон минь энэ ном билээ” хэмээсэн байдаг.
2. Д.Карнеги “Нөхдөө татаж хүмүүст нөлөөлөх ур чадварт”
3. Д.Карнеги “Сэтгэл зовнихоо больж амар жимэр амьдрах ур ухаан”
4. “Монголчууд XX зууны эхэнд”
5. Д.Карнеги “Өөртөө итгэж бусдыг байлдан дагуулах ур чадвар”
6. Э.Фромм “Хайрлах урлаг”
7. Оксфорд-Монсудар өврийн толь бичиг
8. С.Мас ба бусад “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ”
9. Р.Прехт “Би хэн бэ? Тийм гэвэл хэдэн би вэ”
10. “Бизнес”

Уран зохиолын номууд
Өнгөрсөн долоо хоногт зохиолч Б.Эрхэмбаярын “Алганы хээ”, “Тасдаж үл болох сарнай” хэмээх хоёр ном хамгийн их борлуулалттай арван номын жагсаалтад оржээ. Сэтгүүлч, зохиолч Б.Сарантуяагийн “Сорхугтани” түүхэн роман, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” зэрэг бүтээл жагсаалтад дээгүүр байр эзэлсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн уншигчид өнгөрсөн долоо хоногт гадаадын уран зохиолыг илүүтэй сонгосон байна. Тухайлбал, “Лолита”, “Зуун жилийн ганцаардал” зэрэг дэлхийн сонгодог зохиол жагсаалтад багтжээ.

1.Б.Эрхэмбаяр “Алганы хээ” тэргүүн дэвтэр
Зохиолч Б.Эрхэмбаярын “Алганы хээ”-г уран зохиолын ном шимтэн уншигчид хамгийн их сонгожээ. Номонд хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг хүмүүний амьдрал ч өөр өөр байдаг тухай өгүүлнэ. Мөн хүн өөрөө амьдралаа бүтээж, алганы хээгээ зурж байдаг гэсэн санааг агуулсан байна. Зохиолч номын тухай “Хүн амьдралыг туулах явцдаа алганы хээгээ өөрөө урладаг юм шүү дээ. Өтөл насанд алганы хээнд чинь өдий төдий олон зураас хээ үүсэн тодорсон байна. Тэр олон зураас хээ нэг бүр чиний туулсан амьдралын зам мөрийг гэрчлэх бөгөөд тэдгээр зураасууд чиний үр удмын чинь алганы хээ дээр ул мөрөө үлдээж өвлөгдөн зурагдамуй” гэсэн нь бий.
2. М.Харүки “1Q84”
3.Г.Маркес “Зуун жилийн ганцаардал”
4. Б.Эрхэмбаяр “Тасдаж үл болох сарнай”
5. В.Набаков “Лолита”
6. Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч”
7. Б.Сарантуяа “Сорхугтани”
8. Ф.М.Достоевский “Гэм зэм”
9. К.Клэр “Ясан хот”
10. З.Рун “Чонон сүлд”


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.