Монгол, Украины багууд шийтгүүлнэ

2016.02.17 Лхагва №018 (2049)

ОХУ-д хэдхэн хоногийн өмнө бөмбөгтэй хоккейн насанд хүрэгчдийн “Б” зэрэглэлийн ДАШТ болсон билээ. Тус тэмцээний хүрэл медалийн төлөө тоглосон Монгол, Украины багт шийтгэл оногдуулахаа Олон улсын бөмбөгтэй хоккейн холбоо өчигдөр албан ёсоор зарлалаа. Украины баг нэмэлт цагт манай шигшээ багийг 6:5-аар хожсон бөгөөд тоглолтын дараа хоёр багийн бүх тоглогч талбайд зодолдсон юм. “Хоёр багийн зодооны тухайд, ёс зүйн хороо шалгалт хийсний дараа хэрхэн шийтгэл оногдуулахыг шийдвэрлэнэ. Ийм зохисгүй үйлдэл өмнө нь Азийн наадамд болж байсан ч ДАШТ-д хэзээ ч болж байгаагүй юм” хэмээн Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны ерөнхийлөгч Борис Скрынник хэллээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.