Хүн бүрийн ширээний ном “Удирдахуйн ухаан”

2016.02.08 Даваа №016 (2047)

М.Мөнхсанаа 

Амьдралд тулгамдсан олон асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүн бүхэнд зориулсан шинэхэн ном нээлтээ хийлээ. “Удирдахуйн ухаан” хэмээх энэ бүтээлд асуудлын гарцыг хайсан менежментийн 50 сонгомол аргыг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр бичжээ. Менежментийг зөвхөн удирдагч, менежерт л хамааралтай ойлголт гэж хүмүүс боддог. Үнэндээ менежмент бол асуудлаа шийдэх ухаан бөгөөд хүн бүр амьдралынхаа менежер нь байдаг аж. Хэрэв та санхүүгийн асуудалтай бол санхүүгийн менежмент, гэр бүлд тань асуудал тулгарсан бол зөрчилдөөний менежментийн аргаар гэх мэтчилэн амьдралдаа урган гарсан бүх асуудлыг энэхүү номын тусламжтайгаар шийдэж болох нь. Уг бүтээл нь Менежментийн үндэсний зөвлөх, Удирдлагын акедемийн ахлах багш Ц.Өнөржаргалын арав гаруй жил хийсэн судалгааны эмхэтгэл бөгөөд “Удирдахуйн ухааныг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажлын эхнийх нь юм байна.  Монголчуудын өнгөрсөн 2200 жилд шийдсэн  50 асуудлын  шийдлүүдийг  тусгасан “Үндэсний ухаан” ном удахгүй уншигчдад хүрэх ажээ.Сонирхуулахад Ц.Өнөржаргал нь Монгол Улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлэх Эрдэнэтийн 100 мянган тонны гангийн үйлдвэрийн төслийн багийг удирдаж амжилттай батлуулсан, нийт 100 орчим төслийн үйл ажиллагааг чиглүүлж байсан туршлагатай менежер юм.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.