Цэцийн даргын суудал тойрсон улс төр

2016.01.29 Баасан №012 (2043)

Г.Балжинням

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт аж­лаас нь эргүүлэн татах хү­сэл­тийг УИХ-ын Тамгын газ­раас Улсын дээд шүүхэд хүр­гүүлсэн. Үүний дагуу хоёр хо­ногийн өмнө Хууль зүйн байн­гын хорооны хуралдаанаар хэлэлцэн,  Цэцийн дарга Ж.Амар­санааг эргүүлэн та­тахыг дэмжсэн юм. Ингэснээр Цэ­цийн дарга тойрсон улс төр ал­бан ёсоор эхэлсэн гэж хэлж болно. Гэвч өчигдөр болсон чуул­­ганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж эх­­лэхэд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Ингэс­нээр нэн яаралтай дэгийн дагуу “гэрлийн хурд”-аар шийдэгдэж байсан уг асуудал тав хоногоор хой­шлов. Завсарлага авах болсон шалтгааныг тус бүлгийн дарга С.Бямбацогт тайл­барлахдаа “Яаралтай дэ­гээр хэлэлцэх шаард­лагагүй, Цэцийн дарга хууль зөрчсөн эсэхийг УИХ-ын Тамгын газар тогтоодоггүй” хэмээсэн. 
Харин УИХ-ын Тамгын газ­раас Дээд шүүхэд хүргүүлсэн үндэслэлдээ “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэ­мэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы  ху­рал­дааны  дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуу­лийг тус тус баталсан. Энэ хуу­лийн ёсчлохыг зөвшөөрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээ­лэл” эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуу­лийн цэц  нэр  бүхий ир­гэ­дийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж ал­бан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хурал­дааны дэгийн тухай хуу­лийг зөрчсөн” гэж дурдсан байгаа юм.
Харин энэ хооронд Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа өөрийн байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж эхэллээ. УИХ-ын Тамгын газраас гаргасан хүсэлтийг тэрээр эрс үгүйсгэв. Түүний хэлснээр УИХ-ын Тамгын газраас Дээд шүүх рүү хүсэлт явуулах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл аж. Мөн тэрээр “Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Цэцийн есөн гишүүн хурал­даж шийдвэр гаргана. Дараа нь илгээсэн байгууллага буюу тухайлбал Улсын дээд шүүхийн нийт 25 шүүгч  хурал­даж УИХ-д асуудлыг уламжилж өргөн мэдүү­лэх журамтай” гэ­лээ. Түүнээс гадна өөрийнх нь оронд УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг томилж ма­гад­гүй гэдгийг онцолсон нь улс төрийн ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн юм. Гэхдээ энэ асуудал албан ёсоор батлагдаагүй байгаа гэдгийг тодотгоё. 
Цэцийн дарга тойрсон асуудал тэгвэл цаашид хэрхэн үргэлжлэх бол. Хэлэлцэж буй үйл явцыг харахад УИХ-ын дарга З.Энхболд Цэцийн даргыг чөлөөлөхийг шийдэмгий дэмжиж байна. Харин МАН-ынхан энэ асуудалд улс төрийн томоохон акц өгөн завсарлага авсан. Завсарлага дууссаны дараа асуудлыг дахин хэлэлцэж эхэлнэ. Хэлэлцээд  Цэцийн даргыг эргүүлэн татлаа гэхэд түү­ний оронд томилогдох хамгийн өндөр магадлалтай хүн нь Ж.Амарсанаагийн хэлс­­нээр УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж байх нь. Р.Гончиг­дорж даргын хувьд харин одоо­гоор ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа ч  хэрвээ ийм зүйл болбол тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой юм. Түүнээс гадна УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Цэцийн даргаар томилогдсон ч 2018 он хүртэл буюу хоёр жил л ажиллах ёстой. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн өргөн барьж, батлуулсан хуулиар Үндсэн хуулийн цэцийн ги­шүү­ний насны хязгаарыг 65 байхаар тогтсон юм. Харин Р.Гончигдорж дарга өдгөө 63 настай аж. 
Ж.Амарсанаагийн оронд Р.Гончигдорж Цэцийн дарга боллоо гэж бодъё. Тэгвэл Р.Гончигдорж даргын оронд хэн УИХ-ын гишүүн болох вэ. Хариулт нь хэн ч биш. Өөрөөр хэлбэл, УИХ-ын энэ суудал сонгууль дуустал хоосон хэвээрээ байх юм. Гэхдээ зарим эх сурвалж Р.Гончигдорж чөлөөлөгдвөл түүний оронд Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болно хэмээн тайлбарлаж байна. Үүнийг У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөд Д.Сарангэрэл түүний оронд орж ирсэнтэй яг ижил хэмээв. Гэхдээ тийм биш. Энэ зарчим Б.Мэдрээ дээр үйлчлэхгүй.  
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд энэ тухай нарийн зааж өгсөн байдаг. Тодруулбал, тус хуулийн 52.6-д “Орон гарсан Улсын  Их Хурлын  гишүүний  бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн байдаг.  Тэгэхээр УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Цэц рүү явбал орон гарсан суудалд хэнийг нөхөн сонгох тухай яриа гарахгүй юм. Харин улс төрийн өөр томилгооны асуудал яригдана. Тэр нь УИХ-ын дэд даргын суудал юм. 

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.