Н.Жанцанноров “Морин хуур” наадамд тэргүүллээ

2016.01.29 Баасан №012 (2043)

Б.БАДАМГАРАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадам өчигдөр дүнгээ гаргаж, шилдэг дуугаа шалгарууллаа. Энэ жил 29 дэх удаагаа болж буй уг наадмын сүүлийн шатанд төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Бурхан Халдун”, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Нацагдоржийн “Тэнгэрийн хаяа”, Д.Бямбабаярын “Цэцэн ханы нутаг”, Ц.Пүрэвхүүгийн "Жигүүрт саарал", Т.Сэр-Одын "Тавилангийн харгуй" зэрэг 25 уран бүтээл шалгараад байсан юм. Эдгээр шилдэг бүтээлүүд өчигдөр орой ДБЭТ-ын тайзнаа эгшиглэснээс төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Бурхан Халдун” дуу “Морин хуур-2015” наадмын шилдгийн шилдгээр шалгарлаа. 

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.