БРИКС ОУВС-д байр сууриа өсгөлөө

2016.01.29 Баасан №012 (2043)

ОУВС хөгжиж буй орнуудаас авах хөрөнгө оруулалтын хэм­жээг нэмэгдүүлж, оролцоог нь ихэсгэх шийдвэр гаргажээ. “Rambler News Service” өчигдөр энэ талаар мэдээллээ. Ингэснээр БРИКС-ийн орнууд болох ОХУ, Бразил, БНХАУ анх удаа ОУВС-гийн хамгийн том 10 хувь нийлүүлэгчийн тоонд багтлаа. Хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт нэмж татах төлөвлөгөө хэрэгжсэнээр сангийн нийт хөрөнгө 659 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд БРИКС-ийн ор­нуудын хувь 14.18-аас 14.7 хувь болж нэмэгджээ. Харин хамгийн том хөрөнгө оруулагч нь 16.7 хувийн оролцоотой АНУ хэвээр байна. 15-аас дээш хувийн хө­рөнгө оруулсан улс ОУВС-гийн ямар ч шийдвэрт хориг тавих эрхтэй бөгөөд энэ эрхийг АНУ эзэмшиж байна. Харин ОХУ-ын хувь хэмжээ 2.71 хувь байснаа саяын шийдвэрийн дараа 2.73 болж өсчээ.   
Дашрамд дурдахад ОУВС дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаархи таамаглалаа шинэчлэн гаргасан байна. Түүнд, дэлхийн ДНБ энэ онд 3.4 хувиар өснө гэсэн нь өмнө нь гаргасан таамаглалаас 0.2 хувиар бага байгаа юм. 

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.