Маргааш сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцохгүй

2016.01.29 Баасан №012 (2043)

М.Мөрөн

Цагаан сарын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал  эрс нэмэгддэг учраас иргэдийн цагийг хэмнэж, хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор түр зохицуулалт хийдэг уламжлалтай. Энэ нь амралтын өдөр автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах юм. Үүний дагуу маргааш буюу нэгдүгээр сарын 30-ны бямба гаригт улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Харин ням гаригт сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжтой юм байна. Нэмж мэдээлэхэд, дугаарын хязгаарлалтын бүст Сонгинохайрхан дүүргийн "Саппоро"-гийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замыг нэмжээ. Дугаарын хязгаарлалт өглөө 10:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.