Котошиогикү ёкозүна цолын болзол сонссонгүй

2016.01.29 Баасан №012 (2043)

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башё өнгөрсөн ням гаригт өндөрлөж, озэки Котошиогикү түрүүлсэн билээ. Башёгийн дараа Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ёкозүнагийн зөвлөл уламжлал ёсоор хуралдав. Хурлаар озэки Котошиогикүд ёкозүна цолын болзол шууд тавьсангүй. Энэ шийдвэр сүмо сонирхогчдын анхаарлыг ихэд татаж байна. Харин “Гуравдугаар сарын Харү башёд Котошиогикү тэмцээний сүүлийн өдөр хүртэл түрүүлэх хэмжээнд барилдаж чадвал ёкозүна цол олгох асуудлыг тавьж болох юм”  хэмээн шийдвэрлэсэн аж.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.