“Сайхныг бүтээхийн нууц” хэвлэгджээ

2016.01.20 Лхагва №008 (2039)

Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр “Бүтээхүйн зүй тогтол” номынхоо хоёр дахь ботийг “Сайхныг бүтээхүйн нууц” нэртэйгээр уншигчдадаа өргөн барьжээ. Уран зохиолыг бичих жор байдаггүй гэдэг. Нийтээр үүнийг баримтладаг. Ямарваа то­дор­­хой уран бүтээлийг хэрхэн яаж бүтээх жор байдаггүй нь үнэн ч, уран бүтээлийг бүтээдэг ерөн­хий зүй тогтол байдаг. Тэгвэл тө­рийн шагналт зохиолч Д.Батбаяр энэхүү зүй тогтлын эрэлд гарч, эрснийхээ хүчинд тодорхой зүй тогт­лыг олж, түүнээ тодорхой зүй тогт­лоор байрлуулан “Бүтээхүйн зүй тогтол”, “Сайхныг бүтээхийн нууц” номуудаа бичсэн байна. Зо­хиол бичихийн тулд юуны өмнө урлаг, уран зохиол гэж юу болохыг, түүнийг хэрхэн бүтээн туурвиж, хэрхэн яаж урладгийг сайн ойлгодог байх ёстой. Чухам энэ л учраас зохиолч болохыг хүсч, бүтээл туур­­вилын замд эргэж буцалтгүй орсон залуу хүнийг жинхэнэ урлаг, уран зохиолыг ойлгодог болоосой гэсэндээ энэхүү номыг бичсэн гэдгээ зохиолч учирласан байна.

Эх сурвалж: Ардын эрх
Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.