“Төгсгөлгүй” балет төгс нийлэмжийг харуулна

2017.02.08 Лхагва №006 (2149)

УДБЭТ-ийн тайзнаа  “Төгсгөлгүй” танго балет бүжих гэж байна. Уг бүжгэн жүжиг нь 2014 онд соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргалын найруулгаар тус театрын тайзнаа анх амилж байсан юм. Түүнээс хойш жил бүр гэгээн хайрын өдрийг тохиолдуулан хосууддаа зориулан тоглох болсон билээ. Соёлын тэргүүний ажилтан Х.Алтангэрэл хөгжмийн зохиолчоор, соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнхзул цомнолыг бичиж, соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар ерөнхий зураачаар, балетын удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд нар ажиллажээ. 
Бүжгэн жүжгийн үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх ба гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.