Дугуйтай нисгэгч

2017.02.01 Лхагва №005 (2148)

Энэ бол гэрэл зурагчин Томас Воселкагийн “Тэнгэрийн хийморь” нэртэй зураг. Зургийг Чехийн Крнов  хотод авчээ. Дугуйчны ур чадвар, эр зориг, чөлөөт байдлыг энэ зургаараа харуулжээ. Воселка 2016 онд аяллын гэрэл зургуудаараа дэлхийн нэр хүндтэй агентлагын шалгаруулалтын шигшээд шалгарсан уран бүтээлч юм. Тиймээс гэрэл зургаар дагнасан шилдэг сайт 500px.com түүний гэрэл зургуудыг нийтэлдэг. Томас Воселка 1993-1997 онд Чехийн MF DNES сонинд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллажээ. 2000 оноос хойш тэрээр хоббигоо даган аяллын гэрэл зураг дагнан авах болсон байна. 2014 онд олон улсын гэрэл зургийн уралдааны оны дээд шагналыг хүртэж байв. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.