Европ гүнжийг хулгайлсан нь

2017.02.01 Лхагва №005 (2148)

Оросын их зураач В.А Серов 1865 онд мэндэлжээ. Түүний 1910 онд зурсан “Европ гүнжийг хулгайлсан нь” бүтээл домгийн сэдэвтэй. Эртний Грекийн домогт Тэнгэрийн бурхан Зевс, Египетийн хааны охин Европт дурлажээ. Нэгэн удаа хааны гүнж далайн эргээр зугаалж явахад нь Зевс үзэсгэлэнтэй гоё бухын дүрд хувиран очиж гэнэ. Гүнж бухтай тоглон наадна. Бухын эврийг цэцгэн хэлхээгээр чимнэ. Тэгээд гүнжийг бухын нуруун дээр гарангуут нь бух далай руу үсрэн орчихжээ. Охиныг нуруун дээрээ суулгасан Зевс далайгаар сэлсээр нэгэн том арал дээр авчирна. Арлын нэрийг Крит гэнэ. Энэ нь газар дундын тэнгист байдаг, одоогийн Грек улсын хамгийн том арал юм. Зевс бурхан ийнхүү гүнж Европыг хулгайлан авчирч хатнаа болгосон домгийн санаагаар зураач бүтээлээ туурвисан нь энэ. Хүмүүс Европ тивд хөл тавихдаа энэ домгийг эрхгүй санан дурсдаг. Тэрхүү бодлыг нь уран зураг дээрх дүрслэл бүр ч амилуулж өгдөг билээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.