“Би бурхны бүтээсэн хамгийн сайн ерөнхийлөгч байж чадна”

2017.01.25 Лхагва №004 (2147)

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трампын талаархи сонирхолтой 10 баримтыг дэлгэж байна.  

Сонирхол татагч
Өдгөө 70 настай Д.Трамп Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөө зарласан өдөр (зургадугаар сарын 16) Facebook-ийн 3,4 сая хэрэглэгч түүний талаар 6,4 сая удаа мэдээлэл солилцжээ. Америкчууд түүний тухай аль болох их зүйлийг мэдэхийг хүссэн байлаа. 1980-1990-ээд онд шүтээн болж байсан хүнээ америкчууд мартсан байв. Үр дүнд нь Twitter дэх Доналдын аккаунтыг хайгчид Барак Обамагийнхаас давсан гээд бод доо. 

Ер нь бол Трамп биш, Дрампф юм
Доналдын өвөө, немц цагаач овгоо арай дуудлага сайтай болгон өөрчлөөгүй бол Америкийн 45 дахь Ерөнхийлөгчийг Дрампф нэрээр л дэлхий мэдэх байжээ.
Трампынхан (Дрампф) Америкт 1885 оноос хойш амьдарч байгаа аж. Д.Трамп хүмүүст хэрхэн амжилтад хүрэхийг заах дуртай. Гэхдээ дургүй хүмүүс нь түүнийг тэгээс эхлээгүй, 10 сая ам.долларын үнэлгээтэй эцгийнхээ компани дээр дөрөөлөн бизнест хөл тавьсныг нь байнга сануулдаг. 

Тэрбумтан биш саятан ч байж магадгүй
Трамп 10 тэрбум долларын хөрөнгөтэй гэж мэдэгддэг. Гэтэл санхүүгийн шинжээчид түүнд нь ихээхэн эргэлзээтэй ханддаг аж. Түүний компани сүүлийн 10 жилийн дотор дампуурлаа зарлуулах мэдүүлгийг дөрвөн удаа гаргаж байжээ. Гэсэн хэдий ч тэр өөрийн хөрөнгийг  сонгуулийнхаа гол хөзөр болгож, “Би чадсан юм чинь та нар хийж чадна”, “Би үнэндээ маш баян хүн” хэмээн ярьсаар санасандаа хүрсэн.

Үндсэрхэг, арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэн
“Би томоос том ханыг өмнөд хилийнхээ дагуу босгоод түүнийг үнийг Мексикээр төлүүлнэ” гэж ерөнхийлөгчид  нэр дэвшигч амлан, зочлохоор ирээд буцахаа мартдаг хөршүүддээ дургүй америкчуудын саналыг авч чадсан. Арьс өнгөөр ялгаварлагч гэдэг нь илт байхад ч “Харуудтай би ямагт сайн харьцаатай байж ирсэн” хэмээн гудиггүй өгүүлж байв.  
Харин еврейчүүдийн талаар “Өөрийн мөнгөө тоолохыг миний зөвшөөрөх хүмүүсийн цорын ганц төрөл бол тэр тоорцогтой, намхан залуус” гэж хэлж байжээ.

Үгийн дуудлагаа хутган хольдог 
Доналдын олон улсын харилцааны  талаархи сонгуулийн сурталчилгааны үеийн “цогтой” үгэнд big гэсэн тэмдэг нэрний оронд bigly гэсэн үгийг хэрэглэсний дараа хэл бичгийн мундаг мэргэжилтнүүд “жуумалзан” инээх шиг болсон гэнэ. “Тийм үг байдаг гэж тэр үнэнээсээ боддог юм байх да” гээд дургүй хүмүүс нь хөхрөлдөж байсан аж. 

Хуйвалдааны онол баримтлагч
Доналд дэлхийн зохион байгуулалтын талаархи элдэв онолын талыг баригч гэнэ. Жишээлбэл, хүүхдийг вакцинжуулах нь аутизмд хүргэнэ гэдэгт тэр итгэдэг. 
Дээр нь Трамп даяарчлалын дулааралд итгэдэггүй. Бүхий л он цаг, ард түмний агуу их төөрөгдүүлэлт  гэж тэр үзээд цонхоор харахыг зөвлөсөн. Цонхны цаана, сүүлийн жилүүдэд дулаарсан гэж үү хэмээн тэр асуусан байна. 

Доналд өвөө
Трамп гурван удаа гэрлэсэн. Тэдний хоёр нь Зүүн Европын эмэгтэйчүүд. Анхны эхнэр Ивонка нь чехословак,  сүүлчийн эхнэр Меланья нь словени эмэгтэй. Хоёр дахь эхнэр нь л америк эмэгтэй байсан гэнэ. Трамп таван хүүхэд (бага нь 10 настай), зургаан ач, зээтэй.

Шоу бизнеснийн дуртай хүн нь 
Тэрээр “Гэртээ ганцаараа 2”: Нью-Йоркт алдагдсан хүн”, “Асрагч”, “Беверли-Хиллзийн жонон”, “Манай амьдралын өдрүүд” зэрэг телевизийн олон ангит болон уран сайхны кинонд тогложээ.  “Дүрсгүй эр” кинонд бүтээсэн дүрээрээ “Эмми” шагналд хоёр удаа нэр дэвшиж байв.  Д.Трамп 2007 онд теле шоунд оролцсоныхоо төлөө Холливудын алдартнуудын гудамжинд одтой болсон юм. Түүний  компаниудын нэгд нь топ-менежер болох хүнийг шалгаруулдаг “Нэр дэвшигч” бодит шоу нь АНУ-д их алдаршсан. 

Марзан үс
Магнат ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсний дараа хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээний хэрэглэгчид гэнэтхэн түүний үс засалтын талаар санацгаалаа. Өмнө нь ярьж, бичиж байсан ч хэрэв ерөнхийлөгч ийм үстэй бол?...
“The Daily Mail” сонины сурвалжлагч нар Өмнөд Америкийн хортой авгалдайг олоод шар өнгөтэй, үсэрхэг  тэр шавьж бизнесмений үсийг санагдуулна гэж байв. Үнэндээ ч адилхан юм шиг.

Гоо сайхан ертөнцийг аварна
Д.Трамп байшин барихын хажуугаар гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг. Анхны үнэртэй усандаа өөрийн нэрийг өгсөн бол дараагийн цуглуулгаа “Empire” хэмээн нэрийджээ. Трамп 2009 оны намар “Trump Network” гэдэг сүлжээний компани байгуулан тураах аминдэм, эм мөн амьдралын эрч нэмэх ундаа нийлүүлэх ажил эрхлэв. Цагийн явцад алдар нэртэй  “Amway” компанийг ардаа орхино гэж тэр найдаж байжээ.
Эцэст нь тэмдэглэхэд, Доналд “Хорвоогийн мисс” гэдэг гоо үзэсгэлэнгийн уралдааныг үүсгэн байгуулсан хүн бөгөөд олон жилийн турш “Америкийн мисс” үндэсний тэмцээнд оролцох бүсгүйчүүдийг өөрөө сонгож иржээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.