“Өрнө дорнын аялгуу” ДБЭТ-т эгшиглэнэ

2017.01.25 Лхагва №004 (2147)

Морин хуурын чуулга АНУ-ын “Break Of Reality”хамтлагтай хамтран энэ сарын 27-нд ДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Ганцхан удаа болох энэхүү тоглолт нь АНУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болох ажээ. “Өрнө дорнын аялгуу” нэртэй энэхүү тоглолтыг Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн зөвлөл хамтран олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа юм.
“Break of Reality” цөөхүүл хөгжмийн хамтлаг 2003 Нью-Йорк хотод байгуулагдаж, Хойд, Өмнөд Америк, Европ, Азид аялан тоглолт, цомгийн нээлтээ хийж байжээ. Пост-классик урсгалаар бүтээлээ туурвидаг тус хамтлагийн виоленчел хөгжмийн рок дуугаралт нь сонгодог, рок, дэлхийн хөгжмийн гүүр болдог байна. АНУ-ын Засгийн газраас 2015 онд “Хөгжмийн элч” хамтлагаар сонгогдсон тус бүрэлдэхүүн Монгол дахь аялан тоглолтынхоо хүрээнд манай улсын театр, чуулгын мэргэжлийн хөгжимчид ба утсан хөгжмийн мэргэжлээр суралцаж буй оюутан сурагчдад сургалт явуулж, харилцан туршлага солилцохоор төлөвлөжээ.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.