Төгс нүүр будалтад багс хамгийн чухал

2017.01.18 Лхагва №003 (2146)

Төгс нүүр будалтын 70 хувь нь артистын ур чадвараас шалтгаалдаг бөгөөд үлдсэн 30 хувийг будаг түрхэх багсны чанар бүрдүүлдэг байна. Тиймээс та хэдий сайн гоо сайхны бүтээгдэхүүнээр нүүрээ будсан ч нүүр будалтын үр дүн багснаас ихээхэн хамаарна. 
Тэгвэл уншигч танд “SHUUD” худалдааны сүлжээгээр худалдаалагдаж буй алдарт “Zoreya” брэндийн нүүр будалтын багсны багцыг танилцуулж байна. Тус брэнд нь 13 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн 50 гаруй орны бүсгүйчүүдийн таашаалыг хүртсэн шилдэг бүтээгдэхүүн юм. Нүүрний багсыг амьтны үс болон синтетик материалаар хийдэг бөгөөд ямар будалт хийгдэж байгаагаас шалтгаалан багсаа хэрэглэдэг аж.  Тухайлбал крем, шингэн тен зэрэг шингэн будгийг синтетик багсаар, нунтаг пудр, хацар өнгөлөгчийг амьтны үсэн багсаар буддаг байна. “Zoreya” багсны багцад нүүр будахад зориулагдсан бүхий л багс багтсан бөгөөд хэрэглэгдэхүүн бүрийн заавар нь бий.
Тус худалдааны сүлжээгээр 20 ширхэгтэй багс 125000 төгрөг, 22 ширхэгтэй багс 135000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Shuud.com сайтаас авч болох ажээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.