Хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ

2016.01.08 Баасан №003 (2034)

 

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Цагаан сар болон мал төллөх үетэй уялдуулан хөдөө орон нутгийн сургуулийн сурагчдын амралтын хугацааг өөрчлөх тушаал гаргажээ.  Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 19-нөөс хоёрдугаар  сарын 8-ныг хүртэл гурван долоо хоног амрах юм байна. Дунд ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид  12-18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчдыг гуравдугаар сарын 29-нөөс эхлэн гурван долоо хоног амраахаар зохицуулжээ. Ахлах ангийн сурагчдын амралт эхлэх хугацаа ижил боловч  хоёр долоо хоног л амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна. 


Энэ өөрчлөлт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтад нөлөлөхгүй юм. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.