“Хөсөгтөн” Нью-Йоркт тоглоно

2017.01.11 Лхагва №002 (2145)

Язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг энэ оны гуравдугаар сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Рубин” урлагийн музейд тоглолтоо хийхээр болжээ. Урлагийн төрөл бүрий үзэсгэлэн, тоглолт, уулзалт зохион байгуулдаг энэхүү музей өөрийн цахим хуудастаа “Хөсөгтөн”  хамтлагийг товч танилцуулж, Монголын язгуур урлагийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг хэмээн онцолсон байна. Мөн тус хамтлагийнхан ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өв хөөмийг түгээн дэлгэрүүлж байгааг дурджээ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.