Өнгөрсөн оны хамгийн орлоготой жүжигчин тодорчээ

2017.01.04 Лхагва №001 (2144)

“Forbes” сэтгүүл өнгөрсөн оны хамгийн орлоготой жүжигчдийг тодруулж, жагсаалт гаргажээ. Энэ жагсаалтын дагуу Скарлетт Йоханссон өнгөрсөн оны хамгийн орлоготой жүжигчнээр тодорсон байна. Өөрөөр хэлбэл түүний тоглосон кинонуудын тасалбар хамгийн ихээр борлуулагдсан байна гэсэн үг юм.  Өнгөрсөн онд жүжигчин бүсгүйн гол дүр бүтээсэн кинонууд нь нийт 1,2 тэрбум доллар олсон аж. Хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтын хоёрдугаар байрт мөн түүний тоглосон киноны эрэгтэй гол дүр Крис Эванс ба төмөр хүн Роберт Дауни Жуниор нар зэрэг бичигджээ. Жагсаалтад мөн Бен Аффлек, Эми Адамс ба Райан Рейнольдс нар багтсан байна. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.