Д.Отгондалай, Э.Содномпилжээ, Б.Ууганхүү нар гавьяатын болзол хангажээ

2016.12.28 Лхагва №112 (2143)

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан гурван хүнд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгох юм байна. Үүнд “Рио-2016” олимпийн наадмын боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, Азийн АШТ, Азийн наадмын аварга, ОУХМ Д.Отгондалай, “Рио-2016” паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ, “Рио-2016” паралимпийн жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү нар өнөөдөр 11:00 цагт цол, тэмдгээ гардах юм. Сонирхуулахад тэд хэдхэн хоногийн өмнө Монголын спортын шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно” ёслолын шилдэг тамирчнаар шалгарсан  билээ. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.