Какирюү тэргүүлж, Тамаваши сэкиваки цолтойгоор барилдана

2016.12.28 Лхагва №112 (2143)

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын Хацү башёгийн банцүкэ гарлаа. Ирэх оны эхний улирлын башёг өнгөрсөн сард дээд зиндаанд гурав дахь түрүүгээ хүртсэн 71 дэх ёкозүна Какирюү М.Ананд тэргүүлэх бол 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж барууны магнайг тэргүүлнэ. Тэгвэл өнгөрсөн башёд бэртлээс эргэн ирсэн их аварга Хакүхо М.Даваажаргал зүүний дагаварт, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арслан цолтнуудаа магнайлах юм. Мөн өнгөрсөн башёгийн дуулианы эзэн Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа сэкивакэ цолтой зодоглоно. Тамаваши Монголын ес, гадаадын 19 дэх сэкиваки болов. Бусад монгол сүмочдын тухайд Араваши маэгаширагийн барууны хоёр, Такаинова зүүний 10, Ичиножо барууны 13-аас барилдана. Ийнхүү дээд зиндаанд манай найман бөх барилдах бол жюүрёод Кёкүшюхо, Сэйро, Азүмарюү нар зодоглох юм.   

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.