“Mongolian next top model” шоуны шүүгчид тодорчээ

2016.12.28 Лхагва №112 (2143)

Америкийн “CBS” телевизийн бүтээл “American next top model” шоуг “Боловсрол” суваг телевиз албан ёсны эрхтэйгээр толилуулах гэж буй билээ. Ингэхдээ “Бюро 24/7” дижитал сэтгүүлтэй хамтран зохион байгуулахаар болсон байна. Ирэх оноос эхлэн хоёр сарын турш үргэлжилж үзэгчдийн хүртээл болох энэхүү шоуны ерөнхий продюсероор Ө.Содгэрэл ажиллаж байгаа аж. “Mongolian next top model” шоуны үндсэн гурван шүүгчээр Нора нэрээрээ олонд танигдсан Монголын супер модель Д.Оюунномин, топ модель, жүжигчин, найруулагч Н.Оргил, “On’n Off” продакшны гүйцэтгэх захирал, сэтгүүлч Т.Нансалмаа нар ажиллахаар сонгогджээ. 

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.