Обамаг шүүмжлэв

2016.12.21 Лхагва №111 (2142)

Оросын Элчинг хөнөөсөн, Берлинд хүмүүсийн ачааны машинаар дайрсан эдгээр аймшгийн хэргийн талаар огт  үг  хэлсэнгүй гэж Ерөнхийлөгч Барак Обамаг Америкийн Mediaite гэх мэдээний сайтын сэтгүүлч  шүүмжлэв. Сайтад Обамагийн гольф тоглож байгаа  зургийг нийтэлжээ. Одоо Обама Хавайн аралд амарч байгаа. 
Обама энэ бүхэнд байр сууриа илэрхийлээгүй нь гайхал төрүүлж байгаа гэнэ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Эрих Шульц уг хэргийн талаар Обамад мэдэгдсэн гэв.  Гэтэл Обама   мэдээг сонсчоод гольф клуб руу зүглэжээ. 
“Энэ эмгэнэлт явдал ирэх жил канцлер Ангела Меркелийн чансаанд  ихээхэн сөргөөр нөлөөлөх байх.  Ялангуяа, хэргийн 23 настай пакистан цагаач хийсэн болохоор. Ер нь бол энэ хэрэг барууны тусгай албадын хамтын ажиллагааг мууг харуулж байна гэжээ. Арваннэгдүгээр сарын 21-нд АНУ-ын төрийн департамент Европт  зул сараар террор хийгдэх магадлал өндөртэйг америкчуудад сануулсан байлаа.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.