Куба гоцлоочтой “Цөмөөхэй”

2016.12.21 Лхагва №111 (2142)

Ирэх амралтын өдрүүдэд “Цөмөөхэй” бүжгэн жүжиг УДБЭТ-т тоглогдоно. Энэхүү балетад гавьяат жүжигчин, “Соёлын элч” Д.Алтанхуяг болон “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлох юм байна. 
Дэлхийн балетын урлагийн салбарт өндрөөр үнэлэгддэг “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчний мэргэжлийн ур чадвар, онцлогийг Монголынхоо тайзнаас харах боломжийг олгож байгаадаа сэтгэгдэл өндөр байгаагаа зохион байгуулагчид онцоллоо. 
Жинетт Мончо анх “Alfonso Pérez Isaac”-ийн Урлагийн сургуулиас балетын хичээлээ эхэлж, улмаар “Кубын үндэсний балетын сургууль”-ийн профессор Мариа Роза Хернандез, Эстер Гарсиа, Мирта Хермида, Марта Айрис Фернандез болон алдарт Жосэфина Мэндез нарын удирдлага дор хичээллэх болжээ. Сонирхуулахад тус тоглолтын үеэр “Цөмөөхэйн мухлаг” ажиллаж хүүхэд багачуудад шинэ жилийн бэлэг түгээх юм байна. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.