НҮБ-ын Шинэ дарга антониу гутерриш тангарагаа өргөв

2016.12.14 Лхагва №110 (2141)

Португалийн Ерөнхий сайд асан  НҮБ-ын дүрэм дээр гараа тавиад ямар нэгэн улс орны төлөө биш зөвхөн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлын төлөө  зүтгэхээ амлан тангараг өргөлөө.  

 Энэ даваа гаригт Антониу Гу­терриш НҮБ-ын Ерөнхий ассамб­лейн өмнө дэлхийн хамтын нийгэм­лэгийн ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга болж бай­гаагийн хувьд тангарагаа өргөсөн нь энэ. 
Шинэ даргыг тангараг өргөх үеэр Ерөнхий Ассамблейн индэрт  өнөөгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн  гишүүн орнуудын тус байгууллагад суугаа байнгын төлөөлөгчид байлаа. Мөн тэнд Португалийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар байлцлаа. НҮБ-ын  шинэ захиргааны тэргүүнийг Ерөнхий ассамблейн танхим алга ташин угтан хүлээн авчээ. 

НҮБ өөрчлөгдөх ёстой
Баяр ёслолын байдалтай тангараг өргөсний дараа Гутерриш  үг хэлэн өөрийн стратегийн хандлагын гурван чиглэлийг тодотгож өглөө.  Түүний хэлснээр, дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллага ард түмний хоорондын энх тайвныг дэмжих, тогтвортой хөгжлийг  дэмжиж байх мөн дотоод шинэчлэлээ хийх ёстой гэнэ. 
Шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга тус байгууллага өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрч засрах ёстой гэлээ. “Энэ байгууллага бол олон талт харилцааны тулгын чулуу нь  болж энх тайвныг хангахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Харин одоо гарч ирж буй асуудлууд  бидний боломжоос хэтрээд байна. НҮБ өөрчлөгдөхөд бэлэн байх ёстой” гэж тэр хэлэв.
Үүнийг хэлж байхдаа,  “хямралуудыг  урдаас харан зогсоож чадахгүй” байгаа нь олон улсын хамтын нийгэмлэгийн гол асуудал болсныг тэр анхааруулан онцолжээ. “Сөргөлдөөнүүд  илүү ээдрээтэй, холбоотой болж байна. Тэд олон улсын хүмүүнлэгийн эрх, хүний эрхийг аймшигтайгаар зөрчсөн үр дагаварыг  дагуулж байна.  Хэдэн арван жилийн турш хүмүүс өөрийн гэр орноо ийм өргөн цар хүрээгээр орхин гарч, терроризмын шинэ аюул үүсч байгааг бид хараагүй билээ” хэмээн Гутерриш тоолон санууллаа. 
НҮБ-ын шинэчлэлийн тухай  тэр ярихдаа, тус байгууллага “уян хатан, үр дүнтэй” байх ёстой гэв. “Шинэчлэл нь үйл ажиллагаанаасаа илүүтэй үр дүнд үндэслэгдсэн хүнд сурталд биш хүмүүст чиг­лэгдсэн байх ёстой” гэж тэр онцлов. Гутерриш Ерөнхий нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хугацааны таван жилдээ  НҮБ-ын  нарийн бичгийн дарга нарын аппаратад эрэгтэй, эмэгтэйчүүдийн төлөөллийг тэнцүү хангаж өгнө гэсэн анхны амлалтаа  өглөө. 

Гутерришийн амжилтад НҮБ итгэлтэй байна
Баярын үг хэлсэн Ерөнхий  Ассамблейн дарга Антониу Гутерришийг НҮБ-ын гол шинж чанар болох  "олон талт уур амьс­галыг авчирч байгаа хүн” гэж нэрлэв. “Хүн төрлөхтний сонир­хол нийцсэн чин шударга,  мэргэн ухаалга  чанарыг  гарган манай байгууллагыг толгойлон ажиллах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Питер Томсон хэлээд хамтын нийгэмлэгийн бүх ги­шүүн орнууд  Ерөнхий на­рийн бич­гийн тодорхойлсон тэргүү­лэх чиглэлүүдээр  сонгогдсон тэр­гүүн­тэй хамтран ажиллах болно гэлээ. 
Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг орхиж байгаа Бан Ги Мун залгамжлагчдаа амжилт хүслээ. Тэрбээр Ерөнхий Ассамблейн  гишүүн орнуудад зургаан хэл дээр талархал илэрхийллээ. Ерөнхий Ассамблейн хуралдаан түүнийг 140 жилийн албыг талархан том амжилттай ажилласныг үнэлсэн тогтоол гаргажээ. 

Шинэ онд  шинэ даргатайгаар
Ерөнхий Ассамблейн шийдвэрээр Антониу Гутерришийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн ес дэх даргаар  аравдугаар сарын 13-нд сон­госон юм. Тэрбээр ирэх 2017 оны нэгдүгээр сарын 1-нд албандаа орно. Гутерришийн бүрэн эрхийн хугацааны төгсгөл нь 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусах юм. 
Гутерриш 2015 он хүртэл НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын тушаалд ажиллаж байв. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.