Хойдууд Ф.Кастрогийн төлөө гашуудаж байна

2016.11.30 Лхагва №108 (2139)

90 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Кубын удирдагч Фидель Кастрод БНАСАУ хамгийн гүн хүндэтгэлийг үзүүлж байна. 
Нэгэн цагт социализм байгуулахаар мөр зэрэгцэн зүтгэж байсан хойдууд Ф.Кастрогийн нас барсантай холбогдуулан даваа гаригаас эхлэн гурав хоногийн гашуудал зарлажээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ф.Кастрогийн намтар, коммунизм байгуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь сурталчилсан нийтлэл, нэвтрүүлэг, баримтат кино гаргаж байгаа бөгөөд төрийн байгууллагуудын дээрх төрийн далбааг хагас бөхийлгөжээ. Ким Жон Ун ням гаригт Кубын удирдагч Рауль Кастрод захидал бичин эмгэнэл илэрхийлж, түүндээ  Фидель Кастрог “Хөрөнгөтөн орнуудын түрэмгийллийн эсрэг тэмцэлд гарамгай гавьяа байгуулсан, БНАСАУ-ын хамгийн ойрын холбоотон, дотнын анд нөхөр байсан” хэмээн тодорхойлсон байна. 
Удирдагчийнхаа хойноос Куба улс ес хоног гашуудах бол гадаад улс орнуудаас БНАСАУ ийнхүү хамгийн урт хугацааны гашуудал зарлажээ. 
Дашрамд дурдахад, Фидель Кастро  БНАСАУ-д улсад нэг удаа ч айлчлал хийсэн удаагүй юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.