“Алтан бөмбөг 2016” шагналд өрсөлдөх шилдэг 21 хөлбөмбөгч тодорлоо

2016.11.23 Лхагва №107 (2138)

-Легионерууд анх удаа өрсөлдөнө-

Монголын хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн жилээс эхлэн оны шилдгүүдээ шалгаруулж “Алтан бөмбөг” шагналтныг тодруулах болсон билээ. Тэгвэл энэ жилийн ёслолын ажиллагаа ирэх сарын 12-нд болхоор товлогджээ. Мөн эрэгтэй шилдэг хөлбөмбөгчний шагналын төлөө өрсөлдөх шилдэг 21 тоглогчийн нэрс тодорхой болсон байна. Тоглогчдыг сонгохдоо багийн болон хувийн амжилт, статистик үзүүлэлтийг гол шалгуур болгож авч үзсэн байна. Статистик үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдсэн, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй легионер тоглогчид анх удаа нэр дэвшиж байгаа нь энэ удаагийн шалгаруулалтын гол онцлог болжээ.  Өнгөрсөн жил энэ нэр хүндтэй шагналыг “ФЦ Улаанбаатар” багийн хагас хамгаалагч О.Баяржаргал хүртэж байсан юм. Шилдгүүдийг Хүрхрээ дээд лигийн багийн дасгалжуулагч, багийн ахлагч, спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулах бөгөөд  арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 9 хүртэл авахаар төлөвлөжээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.