Үндэсний ялагч дэлхийн тайзаа маргааш зорино

2016.11.23 Лхагва №107 (2138)

“Дэлхийн мисс 2016” гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг оролцож байгаа билээ.Тус тэмцээний шалгаруулалт энэ сарын 29-нөөс ирэх сарын 18-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо болно. А.Баярцэцэг нь өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Erth-2015” тэмцээнд оролцож шилдэг 16-д шалгарсан амжилт үзүүлсэн юм. 
Тэрээр ШУТИС-ийг маркетингийн менежментийн чиглэлээр сурч төгсөн, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa Management College”-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Мөн Англи, Франц, Испани хэлтэй юм. “Дэлхийн мисс-2016” тэмцээний  “Зорилго бүхий гоо сайхан” тодотголд илүү их анхаарахаа тэр онцолсон байдаг. Үндэсний ялагч А.Баярцэцэг маргааш өглөө АНУ-ын Вашингтон хотыг зорих юм. Түүний товч танилцуулгыг хүргэе. 
• 1990 оны арваннэгдүгээр сарын 29-д Улаанбаатар хотноо төрсөн
• Испанид сурч байхдаа “Escala” загварын агентлагт ажиллаж байсан
• 2008 оноос хойш “Торго” агентлагт загвар өмсөж байна
• 2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн
• “Netflix”-ийн “Марко Поло” цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан
• Алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн
• “Миний эхнэр тагнуулч”, “My Sacred Blood”, “White on Rice” зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн
• 2017 онд зураг авалт нь хийгдэх “Зоригт Хотолун Гүнж” түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглохоор сонгогдсон
• “Язгуур лугаа” баримтат уран сайхны киногоо өөрөө найруулан хийж байгаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.