Ж.Сүхбаатар, Б.Эрдэнэбилэг нар МАН-д дахин элсчээ

2016.11.16 Лхагва №106 (2137)

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа нэг угшилтай хоёрын намын нэг болох МАН цөөнх болж, МАХН нь эрх барилцсан. Тухайн үед МАН-аас нэлээд олон гишүүн гарч МАХН руу орсон. Нүүдлийн шувууд хавар, намартаа аль таатай нөхцөл байдлыг дагаж нисдэг шиг эрх мэдлийг даган шилжсэн гэсэн үг. Харин энэ нүүдэл 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөөс эсрэг урсгалд шилжиж МАХН-аас МАН-ыг чиглэх болсон билээ. Энэ нүүдлийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нэр эхлүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэднийг дагаад Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй хүмүүс МАН-д элссэн. 
Харин хамгийн сүүлд МАХН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Өвөрхангай аймагт нэр дэвшсэн тус аймгийн Засаг дарга асан Б.Эрдэнэбилэг нар намаасаа гарч МАН руу орсныг эх сурвалж хэллээ.  

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.