С.Амантай ОУХМ болов

2016.11.09 Лхагва №105 (2136)

Казахстаны Актөбе хотод гирийн насанд хүрэгчдийн ДАШТ боллоо. Тус тэмцэнд Монгол Улсаа төлөөлж оролцсон С.Амантай толчак төрөлд мөнгөн медаль, рывок төрөлд дөрөв, нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт оров. Мөн 32 кг гирийг 10 минутын хугацааг амжилттай дуусгасан бөгөөд энэ амжилтаараа олон улсын хэмжээний мастерын болзол биелүүллээ.    

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.