Хавдар судлалын төвийн ачаалал буурна

2016.11.02 Лхагва №103 (2134)

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл ашиглалтад орлоо. Ингэснээр тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн ачаалал 30-40 хувиар буурах юм. Эмчилгээ, үйлчилгээний зориулалттай барилга ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлэх 60 ор нэмэгдэж,  60  гаруй нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн шинээр ажилд авах бөгөөд хүний нөөцийн асуудлыг үүгээр давхар шийдэж байна. Тус өргөтгөлд элэг шил­жүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг эхлүүлж хорт хавдрын туяа эмчилгээнд ашиглагдах хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмжийг Австри улсын Засгийн газрын хөнгөлтэй зээлийн хүрээнд шийджээ.   


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.