Эх дэлхийн авьяаслаг мисс тодорчээ

2016.11.02 Лхагва №103 (2134)

“Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн Филиппиний Манила хотод хагас сарын хугацаанд болж өндөрлөлөө. Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээнд 83 орны гоо бүсгүйчүүд оролцсон байна.  “Мiss Earth” тэмцээний титмийн эзнээр Эквадор улсын мисс Катерине Эспин шалгарчээ.
Тус тэмцээний сүүлийн шалгаруулалтын шилдэг 16-д Колумб, БНСУ, Итали, Англи, Бразил, Вьетнам, ОХУ, Мексик, АНУ, Швед зэрэг орны гоо бүсгүйчүүд үлдсэн аж. Энэхүү гоо бүсгүйн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э.Азбилэг “Авьяаслаг мисс”-ийн алтан медаль хүртжээ. Тэрээр уран нугаралт үзүүлсэн нь олон хүний анхаарлыг татаж авьяаслаг мисс номинацийн эзэн болоход нь гол түлхэц болжээ гэж загварынхан дүгнэсэн байна.

 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.