Сонгодог үдэшт урилаа

2016.11.02 Лхагва №103 (2134)

Улсын драмын эрдмийн театрын урын санд хамгийн олон бүтээл нь байдаг хүн бол дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Верди аж. Тиймээс тус театр “Вердийн үдэш” концертыг энэ сарын 17-нд тоглох гэж байгаа юм байна. Энэхүү үдшээр Ж.Вердийн бүтээлээс хүргэхээс гадна театрын урын санд байдаг бүтээлүүд болон, хэзээ ч тайзнаа тавигдаагүй шинэ бүтээлүүд дэлгэгдэх гэнэ. Уг тоглолтыг Италийн Парма хотын театртай хамтран зохион байгуулахаар болжээ. Энэхүү Режио театр нь Вердийн төрсөн тосгоноос 30 хүрэхгүй км зайд оршдог, түүний бүтээлүүдийг бараг бүгдийг тоглосон онцлогтой театр юм байна. Концерт 90 минут үргэлжлэх ба зургаагаас дээш насныхан үзэх боломжтой аж. “Урлагт хайртай, түүнийг ойлгодог хүн бүрт зориулсан энэхүү концертод хүрэлцэн ирж, сэтгэлийн таашаал авч, сонгодог урлагийг мэдрэхийг хүсвэл манай концертод зочлоорой” гэж тус театрын хамт олон уриаллаа.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.