Д витамины шинэ ид шид

2016.11.02 Лхагва №103 (2134)

Д аминдэмийг  ясны хөгжилд эергээр нөлөөлж, дархлаа сайжруулдаг гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй байх. Тэгвэл энэ төрлийн аминдэмийн бас нэг ид шид гарч иржээ. АНУ-ын Новато дахь Бакагийн их сургуулийн эрдэмтэд энэхүү амин дэм нь наслалт болон өвчний явцад нөлөө үзүүлдэг байж болохыг олж тогтоожээ. Өөрөөр хэлбэл, урт наслахад Д витамин нөлөөлдөг болохыг тогтоосон байна.  “Caenorhabditis elegans” хэмээх шинжлэх ухааны нэршилтэй нэгэн төрлийн чийгийн өт дээр хийсэн судалгаа үүнийг баталжээ.    
Эрдэмтдийн ахлагч Гордон Литгоугийн хэлснээр, Д аминдэмээр тогтмол тэтгэгдсэн өтний амьдрах чадвар өндөрсөж, наслалт уртасч байсан аж. Хүн, амьтны гений ажиллагаанд доголдол гарснаас болж өвчин үүсдэг. Тэгвэл Д.витамины зохистой хэрэглээ нь эд эсийн буруу ажиллах боломжийг хумьдаг болохыг Г.Литгоугийн ахалсан эрдэмтдийн баг баталсан байна.  
Д аминдэмийн дутагдалд орсон хүн хурдан хөгшрөхөөс гадна хорт хавдар, Альцгеймерийн өвчнөөр өвдөх магадлал өндөр байдаг аж.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.