Аргадаж тайтгарсан “Амраглан гуниглан”

2016.10.28 Баасан №102 (2133)

МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Отгонбаяр “Амраглан гуниглан” нэртэй шинэ номоо хэвлүүлжээ. Түүний энэхүү номыг төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн ариутган шүүж, босго үг бичжээ. Тэрээр “Өнөө цагийн яруу найрагчид өөртэйгөө яах аргагүй адилхан, бусадтайгаа адилгүй шүлэг бичээсэй гэж тэсгэлгүй хүлээдэг. Хүлээсэн хүмүүсийн нэг нь Мөнгөнхүүгийн Отгонбаяр юм аа гэж номыг нь уншаад бодсоноо нуух юун” хэмээн үнэлсэн байна. Яруу найрагч М.Отгонбаяр өмнө нь “Нил гийх үүр”, “Ноц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй” яруу найргийн ном хэвлүүлсэн юм. 


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.