Г.Сүхзоригийн кино, жүжгийн зохиолууд хэвлэгджээ

2016.10.26 Лхагва №101 (2132)

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзоригийн "Кино, жүжгийн зохиол" ном хэвлэгдэн гарлаа. Энэхүү номонд түүний Холливудад гаргах эрх авсан кино зохиол болох "Индиан Жонс ба Чингис хааны нууц тамга", үзэмчин ястны түүхээс сэдэвлэсэн "Дөрөө" зэрэг кино зохиол, "Алга болоочийн өдрийн тэмдэглэлийн хүүрнэл", "Төрөхийн өмнөх өрөө", "Саарал хүмүүсийн бүдэгхэн түүх", "Гал өгөөч" зэрэг жүжгийн зохиолууд, мөн монолог нь багтсан байна. 
Яруу найрагч Г.Сүхзориг өмнө нь олон улсад хөшгөө нээсэн “Жангар” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн юм. Тэрээр 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр”, 2007 онд “Бүгд над шиг хийсвэр”, 2012 онд "Шувууны нүд шиг нар..." яруу найргийн түүврүүдээ хэвлүүлжээ. Мөн дэлхийн соёл урлагийн "Делфик III” наадмын яруу найргийн "LURA AWARDS" шагналыг 2009 онд, БНСУ-ын нэрт яруу найрагч Ким Дал Жины нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын зохион байгуулагчдын тусгай шагнал 2011 онд тус тус хүртсэн байна. Тэрээр ирэх сарын 03-нд “Саарал хотын үдэш” яруу найргийн үдэшлэгээ зохион байгуулах гэж байгаа юм.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.