Одесст онц байдал тогтоолоо

2016.10.14 Баасан №097 (2128)

Украины Одесс мужийн амбан захирагч Михаил Саакашвили байгалийн аюулт үзэгдэл хуй салхины улмаас онц байдал тогтоосноо зарлалаа. 
Тэрээр энэ тухайгаа фэйсбүүк хуудсандаа “Шонгийн мод булгарч унан цахилгаан дамжуулах утас газарт унаснаас гурван хүн амиа алдлаа. Тэдний дунд 11 настай хүүхэд байна. 100 гаруй хот суурин цахилгаан эрчим хүчгүй боллоо. 
Тиймээс онц байдал зарлаад ажиллаж байна. Онц байдал тогтоосон хугацаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг хааж, төрийн үйлчилгээний байгууллагын салбарууд ажиллахгүй болсныг мэдэгдэе. Салхины хүч намдтал гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” хэмээн бичжээ.  
Хүчтэй хуй салхи Одесс мужийг энэ сарын 12-ноос эхлэн нэрвэсэн юм. Үүний улмаас Санрын нисгэгчдийн гудамжинд 79 настай эмэгтэй үндсээрээ булгарч унасан модонд даруулж амиа алдсан бөгөөд замын хөдөлгөөнд оролцож байсан зорчигчдыг гэмтээсэн тохиолдол олон гарчээ.


Манай сайт таалагдаж байвал Like дараарай, баярлалаа.